Миний өдөр тутамдаа хэрэглэдэг дэсктоп апп-ууд

Ийм нэг юм оруулна гээд бодоод л явдаг байлаа.Саяхан laptop-оо format хийх шаардлага гэх үү завшаан гэх үү гарсан учир ийнхүү оруулж байна.

UPDATE: 2019–03–22-нд зарим зарим агуулгийг шинэчилж хэрэглэхээ болисон апп-уудаа шинэчилсэн байгаа.

Rainy day in Singapore from Gouco tower floot 36, Photo by me

iTerm [https://www.iterm2.com/]

Би хувийн зүгээс Guake terminal-д маш их дуртай, тэр дээрээс бууж ирдэг feature бол сонгодог нь. iTerm дээр ижил feature байдаг бөгөөд Mac-н хамгийн алдартай terminal болохоор хэрэглэдэг.

Homebrew [https://brew.sh/]

Package суулгах, устгах гээд зохицуулалт хийхэд маш хялбар. Debian дээр apt-get, windows дээр chocolatey гэдэгтэй яг ижилхэн.

ruby -e "$(curl -fsSL https://raw.githubusercontent.com/Homebrew/install/master/install)"

Git

ZSH

bash хэрэглэхэд ямар ч асуудал байхгүй бөгөөд өдөр тутамдаа хэрэглэдэг хүмүүс зөндөө байгаа байхаа. ZSH-г миний хувьд илүүд үзэж байгаа ганц зүйл нь нэмэлтүүд ихтэй, харицангуй extendable гэж боддогт юм.

Намайг суулгаж байхад, zsh-руу шилжүүлэхэд standard биш shell байна гэж алдаа гарсан бөгөөд шалтгаан болоод засах заавар [энэ линк] дээр байгаа.

Oh my zsh [https://github.com/robbyrussell/oh-my-zsh]

Маш олон нэмэлтүүдтэй бөгөөд shell-н амьдралыг маш ихээр хөнгөвчилж өгдөг.

Энэ хүртэл яваад alias-аа тохируулахад тохиромжтой үе. Alias-н талаар бичсэн нийтлэл маань энд байгаа. [link]

RVM — Ruby version manager [https://rvm.io]

Ruby-н олон хувилбар ашиглах боломжтой болно. rbenv гэж бас байдаг ба зарим хүмүүс түүнийг илүүд үздэг. Мэдээж 2уулаа нэг зүйлд зориулагдсан ч хоорондоо бас ялгаатай. Миний хувьд RVM ашиглахад ойлгомжтой, хялбар санагдаад байдаг юм.

NVM — Node version manager [https://github.com/creationix/nvm]

Node-н олон хувилбар зохицуулахад хэрэглэдэг. RVM-тэй төстэй, үндсэн команд-ууд нь ижилхэн тул их амар.

Dracula Color Scheme [https://draculatheme.com/]

Маш өргөн хэрэглээтэй, зөвхөн энэ color scheme дээр ажилладаг community байгаа. Бараг бүх color scheme-тай апп болгонд хувилбар нь гарсан байдаг. Нэг өнгөний сонголтыг, editor болгондоо, ашиглах нь нэг л тийм өөриймсөг санагдаад амар байдаг юм 😂. Хувьдаа iterm, vscode, vim, slack гээд ашиглавал зүгээр санагдсан бүх зүйлс дээрээ л хэрэглэдэг.

VS Code [https://code.visualstudio.com/]

Atom-г бодоход хөнгөн ажиллагаатай, Sublime-г бодоход байнга худалдаж авах уу гээд асуугаад байхгүй амар. Ruby, javascript, text … гээд бүх зүйл дээр хэрэглэдэг editor.

Sublime Text [https://sublimetext.com]

S̶u̶b̶l̶i̶m̶e̶ ̶t̶e̶x̶t̶ ̶2̶ ̶b̶e̶t̶a̶ ̶г̶а̶р̶с̶а̶н̶а̶а̶с̶ ̶н̶ь̶ ̶а̶ш̶и̶г̶л̶а̶ж̶ ̶б̶а̶й̶н̶а̶.̶ ̶О̶д̶о̶о̶г̶о̶о̶р̶ ̶r̶u̶b̶y̶ ̶к̶о̶д̶ ̶б̶и̶ч̶и̶х̶д̶э̶э̶ ̶х̶э̶р̶э̶г̶л̶э̶ж̶ ̶б̶а̶й̶н̶а̶.̶ ̶М̶а̶ш̶ ̶х̶у̶р̶д̶т̶а̶й̶,̶ ̶ө̶р̶г̶ө̶н̶ ̶с̶о̶н̶г̶о̶л̶т̶т̶о̶й̶ ̶н̶э̶м̶э̶л̶т̶ү̶ү̶д̶ ̶б̶и̶й̶.̶ ̶Г̶э̶х̶д̶э̶э̶ ̶C̶+̶+̶ ̶д̶э̶э̶р̶ ̶б̶и̶ч̶и̶г̶д̶с̶э̶н̶ ̶б̶о̶л̶х̶о̶о̶р̶ ̶т̶э̶р̶ ̶ү̶ү̶,̶ ̶н̶э̶м̶э̶л̶т̶ү̶ү̶д̶ ̶г̶а̶р̶а̶х̶,̶ ̶ш̶и̶н̶э̶ч̶л̶э̶х̶ ̶ц̶и̶к̶л̶ ̶н̶ь̶ ̶у̶д̶а̶а̶н̶.̶ ̶Г̶а̶н̶ц̶ ̶э̶н̶э̶ ̶ш̶а̶л̶т̶г̶а̶а̶н̶ ̶v̶s̶c̶o̶d̶e̶-̶р̶у̶у̶ ̶ш̶и̶л̶ж̶и̶х̶э̶д̶ ̶х̶а̶н̶г̶а̶л̶т̶т̶а̶й̶ ̶г̶э̶ж̶ ̶б̶о̶д̶о̶ж̶ ̶б̶а̶й̶н̶а̶.̶

Ашиглахаа болисон.

Intellij Idea CE [https://www.jetbrains.com/idea/]
Goland [https://www.jetbrains.com/go/]

Java, Go код бичих шаардлага гарах үед хэрэглэдэг. VS Code дээр бичихэд ямар ч асуудалгүй ч ажил хөнгөвчилсөн маш олон feature байдаг. Прожект доторх файлуудыг эхлээд indexing хийчихдэг болохоор анхны удаа load хийчихсэн байхад ажиллагаа нь, онцгойлон файл хайх нь хурдан.

VirtualBox [https://www.virtualbox.org/]
Docker [https://docs.docker.com/docker-for-mac/]

Хөгжүүлэлтийн орчиндоо их хэрэглэдэг. MySQL, Postgres гээд баазуудыг суулгахад төвөгтэй бас байнга update хийх хэрэг гараад байдаг. Docker-тэй байхад тиймэрхүү асуудлуудаас холхон л явна. Linux шууд docker суух боломжтой. Харин mac, windows хэрэглэгчид virtualbox юм уу өөр virtualization tool заавал ашиглана.

Postman [https://www.getpostman.com/]

Алхам тутамдаа API-тай ажиллах хэрэг гардаг. API-Түүнд хэрэглэгддэг бүх зүйлийг агуулсан учир маш амар. Хоорондоо шэйр хийх, code generate, import гээд бүх юм нь нэг дор маш хялбар апп.

SQL clients

DBeaver — Маш олон database-тэй холбогдох боломжтой. Одоо хэрэглэж байгаа апп.

DataGrip — Миний хувьд хамгийн сайн олон database удирдах tool. .edu domain-тай email хаягтай бол үнэгүй хэрэглэнэ.

Mongolian phonetic keyboard layout [https://github.com/batbayar-su/mongolian-phonetic]

Би өмнө нь phonetic гарын байрлалын талаар линакс дээр яаж оруулах тухай бичиж байсан. [https://medium.com/@batbayar.su/mongolian-phonetic-keyboard-for-linux-x11-xkb-8370b40b8c19] Гэхдээ түүнээс хойш Mac дээр ажиллаж байгаа болохоор цааш нь дахиж явуулсангүй. Харин одоо mac дээр уг ажлаа үргэлжлүүлж байгаа юм аа. Ууг нь Mac дээр phonetic гарын байрлал хийсэн байдаг ч [link] нэлээд хуучирсан High Sierra дээр ажиллахгүй байсан тул шинэчилж үүсгээд өөрт эвтэйхэн болгож засварууд хийсэн байгаа :D. Link дээр суулгах заавар энэ тэр.. гээд бүгд байгаа.

Franz [https://meetfranz.com/]

̶Н̶э̶г̶ ̶н̶а̶р̶т̶а̶й̶ ̶ө̶д̶ө̶р̶ ̶э̶н̶э̶ ̶а̶п̶п̶-̶т̶а̶й̶ ̶т̶а̶н̶и̶л̶ц̶а̶х̶д̶а̶а̶ ̶w̶h̶a̶t̶s̶a̶p̶p̶,̶ ̶m̶e̶s̶s̶e̶n̶g̶e̶r̶,̶ ̶s̶l̶a̶c̶k̶ ̶з̶э̶р̶э̶г̶ ̶о̶л̶о̶н̶ ̶m̶e̶s̶s̶e̶g̶i̶n̶g̶ ̶a̶p̶p̶ ̶н̶э̶г̶ ̶д̶о̶р̶ ̶а̶ш̶и̶г̶л̶а̶х̶ ̶б̶о̶л̶о̶м̶ж̶т̶о̶й̶ ̶з̶ү̶й̶л̶ ̶х̶а̶й̶ж̶ ̶я̶в̶с̶а̶н̶ ̶ю̶м̶а̶а̶.̶ ̶Х̶а̶р̶и̶н̶ ̶з̶ү̶г̶э̶э̶р̶ ̶н̶э̶г̶ ̶m̶e̶s̶s̶a̶g̶i̶n̶g̶ ̶h̶u̶b̶ ̶о̶л̶х̶ы̶н̶ ̶о̶р̶о̶н̶д̶ ̶ө̶н̶д̶ө̶р̶ ̶ч̶а̶д̶а̶м̶ж̶т̶а̶й̶ ̶h̶u̶b̶ ̶а̶п̶п̶ ̶о̶л̶с̶о̶н̶д̶о̶о̶.̶ ̶Д̶о̶т̶р̶о̶о̶ ̶х̶ү̶с̶с̶э̶н̶ ̶с̶е̶р̶в̶и̶с̶-̶э̶э̶ ̶о̶р̶у̶у̶л̶а̶а̶д̶ ̶т̶у̶х̶а̶и̶н̶ ̶a̶p̶p̶-̶ы̶н̶ ̶w̶e̶b̶ ̶v̶e̶r̶s̶i̶o̶n̶-̶г̶ ̶д̶у̶у̶д̶а̶а̶д̶ ̶а̶ж̶и̶л̶л̶у̶у̶л̶ж̶ ̶б̶о̶л̶д̶о̶г̶.̶ ̶M̶e̶s̶s̶a̶g̶i̶n̶g̶,̶ ̶n̶o̶t̶i̶n̶g̶,̶ ̶c̶a̶l̶e̶n̶d̶a̶r̶ ̶г̶э̶э̶д̶ ̶б̶ү̶х̶ ̶з̶ү̶й̶л̶ ̶б̶а̶й̶ж̶ ̶б̶о̶л̶н̶о̶.̶ ̶W̶e̶c̶h̶a̶t̶ ̶s̶u̶p̶e̶r̶ ̶m̶o̶b̶i̶l̶e̶ ̶a̶p̶p̶ ̶б̶о̶л̶ ̶э̶н̶э̶ ̶S̶u̶p̶e̶r̶ ̶d̶e̶s̶k̶t̶o̶p̶ ̶a̶p̶p̶ ̶г̶э̶х̶ ̶ю̶м̶у̶у̶д̶а̶а̶.̶

Олон service оруулахад performance-н маш хүнд асуудалтай, memory draining, байсан тул ашиглахаа больсон.

Gravit [https://gravit.io]

Жижиг сажиг вектор зурах, бяцхан дизайн энэ тэр гаргах шаардлага байна. Над шиг хүнд бол маш энгийн загвартай маш ойлгомжтой ашиглахад супер хялбар санагддаг. Мэдээж үнэгүй.

Alfred [https://www.alfredapp.com/]

Spotlight-тай яг ижилхэн гэхдээ маш динамик тохиргоотой бөгөөд тохиргоогоо хадгалаад өөр computer дээр эсвэл над шиг reformat хийчхээд sync хийж авах боломжтой байдаг.

Spectacle [https://www.spectacleapp.com/]

Windows үйлдлийн системийн цонхнуудыг байршуулдаг, arrange хийдэг feature маш динамик, цаг их хэмнэдэг болохоор бас их дуртай. Энэ бол яг тэр feature-н Mac дээрх үнэгүй хувилбар нь.

Google Chrome [https://www.google.com/chrome/]

Бүх л хүн хэрэглэж байгаа байх. Миний хувьд бас л маш олон хэрэгтэй нэмэлтүүдтэй болохоор хэрэглэж байна.

Bitwarden [https://bitwarden.com/]

Өмнө Lastpass хэрэглэдэг байлаа. Алдаа ихтэй мөн мобайл апп сайн ажилдаггүй ч үнэгүй хувилбар нь боломжын байсан болхоор хэрэглээд л байдаг байлаа. Тэгээд нэг өдөр ийм open source password manager-тэй учраад л Lastpass-г шууд хаясандаа.

Onenote [https://www.onenote.com/]

Ажил дээр, хувь дээр тэмдэглэж явах зүйлс зөндөө. Энэ апп-н давуу тал нь мэдээллүүдээ маш цэгцтэй хадгалах боломжтой.

Spotify [https://www.spotify.com]

Music, music, music…

За энэ бол байнга хэрэглэдэг апп жагсаалт, мэдээж цаана нь цөөхөн хэдэн хааяадаа нээдэг апп-ууд бий. Мөн chrome, vscode гээд зүйлс дээр plugin энэ тэр гэсэн зүйлс оруулж нуршхыг хүссэнгүй.

--

--

Frontend enthusiast software engineer

Get the Medium app

A button that says 'Download on the App Store', and if clicked it will lead you to the iOS App store
A button that says 'Get it on, Google Play', and if clicked it will lead you to the Google Play store