Статик сайтаа hugo-уу шилжүүлэх 2-р хэсэг

Өмнөх хэсэг дээр өөрийн сайтаа hugo-уу шилжүүлж, дата-аа хэрхэн бэлдэх мөн github pages дээр сайтаа хэрхэн байршуулах тухай бичсэн билээ.

Харин энэ хэсэг дээр google analytics тохируулах, github-с netlify-уу шилжих зүйлсийг оруулахаар шийдлээ. Blogging-г оруулхын өмнө шийдвэрлэх хэрэгтэй асуудал гарсан тул. Шийдлээ олоод нэг мөсөн тусдаа пост болгон оруулнаа.

Google Analytics

Энэ хэсэг дээр тийм ч их хийгээд байх зүйл гараагүй. Учир нь hugo өөрөө google analytics оруулах боломжтой байсан тул documentation-г дагаад л хийхэд болчихсон. Мөн уг documentation-с өөр бусад internal template-г зааврын дагуу оруулах боломжтой юм билээ.

config.yaml | config.toml [алийг нь ашиглаж байгаагаас хамаараад] дотор google analytics-н tracking key-ээ тохируулж өгнө.

googleAnalytics: UA-123-45

Мөн дараах кодыг өөрийн загвар дотроо байрлуулж өгнө. Миний хувьд script.html хамгийн сүүлд дуудагдаж байгаа тул уг файлын адагт нь оруулж өгсөн. Ингээд л болоо.

...
<script src="/assets/js/script.js"></script>
{{ template "_internal/google_analytics.html" . }}

Github-с Netlify-уу шилжих (submodule тохиргоог цэвэрлэх)

Өмнөх хэсэг дээр github pages дээр байрлуулах боломжийг харуулсан байгаа. Гэхдээ public фолдерыг submodule байдлаар өөр repo болгож тохируулах, build хийгээд build хийгдсэн кодоо submodule-р тохируулсан repo-уугаа push хийх гээд жаахан алхам ихтэй процесс болсон тул илүү амар боломж уруу шилжих нь зүйтэй байх. Юуны өмнө тохируулсан submodule код-оо цэвэрлэх хэрэгтэй. Хэрвээ submodule тохируулаагүй бол шууд энэ хэсгийг алгасаж болно.

Github-с Netlify-уу шилжих, суулгац

Энэ удаад netlify ашиглаад код-оо `push` хийхэд шууд deploy, continues deployment, хийдэг байх юм. Мэдээж эхлээд уг сервист бүртгүүлсэн байх шаардлагатай ба тэр хэсгийг өмнөх адил орхилоо.

Netlify hugo-г ямар нэг нэмэлтгүйгээр дэмждэг тул тийм ч их ажил болохгүй. Зааврууд-н дагуу явахад л болчихсон.

Hugo-н олон version дэмждэг тул эхлээд project-н root хавтсанд netlify.toml файл үүсгэж ашиглах hugo version-оо тодорхойлж өгнө. Тодорхойлж өгөхгүй бол netlify default hugo version-оо ашиглах ба энэ нь, яг энэ цаг мөчид, нэлээд хуучны version байгаа тул заавал тохируулах шаардлагатай.

Just testing gist. Definitely, use for later posts.

Мэдээж дараа нь кодоо push хийнэ. Netlify-уу нэвтэрч ороод New site from Git гэсэн товчин дээр дарж суулгацыг эхлүүлнэ. Github, Gitlab, Bitbucket-с өөрийн project-oo сонгоод authorize хийнэ.

Сүүлийн хэсэг дээр Branch to deploy нь masterбайх ба өөртөө тааруулж өөрчилж болно. Build commandнь hugo Publish directoryнь public . Ингээд суулгацыг дуусгана. Бүх юм санаснаар болсон бол build амжилттай болсон байх бa preview хийж харах боломжтой байх болно.

Github-с Netlify-уу шилжих, домэйн тохиргоо

Нэгэнтээ миний batbayar.ml github pages-г зааж байгаа болохоор netlify-руу чиглүүлэх шаардлагатай болно. Freenom — с өөрийн домэйн хаягаа авсан бөгөөд түүн дээр доорх байдлаар netlify-н nameservers-г зааж өгсөн байгаа.

Netlify дээр https://app.netlify.com/sites/_site_name_/settings/domain гэж ороод (_site_name_-г өөрийн үүсгэсэн сайтаар солино) Add domain alias гээд өөрийн домэйн хаягаа оруулна. Эцсийн дүнд иймэрхүү харагдана.

HTTPS-г ашиглахад netlify-с домайн хаягийг нь өөрсдийн nameservers-д тохируулсан үгүйг баталгаажуулдаг.

Ерөнхийдөө nameservers-г солисноос 24 цагийн дотор баталгааждаг. Тэрнээс удвал өөрсдийн тусламжын хэсгээс асуугаад үзэх хэрэгтэй. Ямартай ч тохиргоо хийж дууссан бол ийм төлөвтэй болно.

За ингээд энэ постоо жаргаая. Дараагийн пост дээр SEO буюу “хайлтын системийн оновчлол”-н талаар оруулна.

--

--

Frontend enthusiast software engineer

Get the Medium app

A button that says 'Download on the App Store', and if clicked it will lead you to the iOS App store
A button that says 'Get it on, Google Play', and if clicked it will lead you to the Google Play store