Alias ашиглаж Terminal дээр ажлаа хөнгөвчлөх энгийн арга

Batbayar Sukhbaatar
2 min readJul 24, 2018

Developer бид цаг ямагт л terminal дээр ажиллах хэрэг гардаг. Тэр дундаа байнга хийдэг зүйлсээ өдөр тутамдаа хэд дахин давтана.

Миний хувьд ком-оо асаах болгондоо, өдөр тутамдаа хэдэн тогтмол фолдер-уу ороод тогтсон хэдэн үйлдлийг байнга давтаж хийдгээ хялбарчилъя гээд `alias` ашиглаж эхэлсэн юмаа.

Photo by Markus Spiske on Unsplash

Alias-аа нэрлэх

Хялбарчилхад хамгийн гол нь нэрээ зөв олох. Тодорхой pattern-г дагаад аль болох alias үүсгэж байгаа зүйлийнхээ нэршил ашиглавал цээжлэхэд амар мөн давхардах магадлал багатай болно.

Pattern-ий хувьд тухайн хүний хувийн сонирхлоос илүү хамааралтай болох болов уу гэж бодож байна. Миний хувьд хийх үйлдэл + богино холбоос + subjectгэсэн pattern-ий дагуу alias үүсгэдэг.

Жишээ нь cd ~/Sites/awesome_projects/super_admin_project гэдэг хавтсанд манай project байдаг байлаа гэхэд alias маань go2superadmin гэж үүснэ. go гэдэг нь тогтооход хялбар утга агуулгатай байгаа. Араас нь 2 нь богино бөгөөд утгаа бүрэн гаргасан холбоос болж байна. Сүүлд нь тухайн хавтасны хялбар нэр байна. Subject-г нэрлэхдээ аль болох ерөнхий нэршил ашиглахгүй байвал дээр санагддаг. (golang ашигладаг бол жаахан буруу ойлгогдож болзошгүй тул cd2superadmin бас байж болно)

Client project-уу alias үүсгэе гэхэд go2superclient гэх жишээтэй. Өмнөхтэй төстэй учир цээжлэхэд асуудал үүсэхгүй. Мөн project-н нэрийг шууд ашиглаж байгаа болохоор өөр бусад зүйлстэй давхцах магадлал бага.

Зарим тохиолдолд pattern хамаарахгүй тодорхой нэр өгөөд явах тохиолдол бас байна. Магадгүй source ~/.bashrc гэсэн үйлдлийг reload болгодог ч юм уу. Эсвэл git checkoutgco гэдэг ч юм уу.

Alias-г тохируулах

Ubuntu дээр .bash_aliases гэсэн файлыг rc файл дотор source хийсэн байдаг. Түүнтэй ижил байдлаар оруулж ашиглана.

  1. ~/ хавтсан дотор .shell_aliases гэсэн файл үүсгэнэ.
  2. Ашиглаж байгаа shell-н rc файлыг нээнэ. Bash бол ~/.bashrc , ZSH бол ~/.zshrc гэх жишээтэй.
  3. Хамгийн доор нь үүсгэсэн файлаа source хийж өгнө. source ~/.shell_aliases
  4. ~/.shell_aliases дотроо өөрийн alias-ыг бичиж өгнө.
  5. Шинэ terminal нээх юм уу эсвэлsource ~/.bashrc гэх мэтээр rc файлыг дахиж load хийснээр alias-аа ашиглах боломжтой болох юм.

Миний alias

Доорх линк дээр өөрийн хэрэглэдэг зарим alias-г санаа болгох үүднээс оруулсан байгаа. Сервер фолдер зэрэг хувийн шинжтэй зүйлсийг хавсаргаагүй болно. Гэхдээ ерөнхий санааг нь ойлгосон байх.

https://gist.github.com/batbayar-su/4553489332e188c7dc93af7efb1fbe6f

--

--