Mac OS дээр ажиллах орчин бэлдэх

Batbayar Sukhbaatar
3 min readOct 26, 2018

Саяхан байнга хэрэглэдэг апп-ын тухай бичсэн билээ [link]. Энэ бол түүний үргэлжлэл буюу суулгасан апп-уудаа тохируулах болон зарим нэг нэмэлт апп-уудын талаар байх болно.

Photo by John Carlisle on Unsplash

iTerm2-г Guake шиг ажилдаг болдог

Guake-н дээрээс буудаг feature байдаг гэж хэлж байсан. Түүнийг хийхдээ. Preferences-руу ороод доорх зүйлсийг тохируулж өгнө.

Нэмэлт: https://draculatheme.com/iterm/-с dracula theme суулгана.

ZSH тохиргоо

Хувийн зүгээс өөрийн тохиргоо болон alias-уудаа үндсэн shell тохиргооны файлаас тусад нь салгаж явах нь нэгт дахин ашиглах боломжтой, хоёрт засахад хялбар, гуравт модулар шинжтэй болдог учраас заавал салгахыг зөвлөж байна.

Компьютерын хэрэглэгчийн хавтас буюу ~/ дотор дараах 2 файлыг үүсгэж өгнө..shell_aliases, .shell_vars Мэдээж alias-уудаа aliases дотор хийж тохиргоо болон environment variables уудаа vars дотор оруулж өгөх юм.

Үндсэн shell тохиргооны файл буюу .zshrc / .bashrc файлууддаа доорх хоёр мөрийг нэмж өгнө. Voila!

source ~/.shell_vars
source ~/.shell_aliases

OMZ нэмэлтүүд

Өмнөх постын дагуу суулгасан гээд үргэлжлүүлье. Миний хувьд зөвхөн 2 нэмэлт хэрэглэдэг, zsh-syntax-highlighting, zsh-autosuggestions.

Суулгахдаа ./oh-my-zsh/custom/plugins фолдэр дотор plugin-аа clone хийж авна. .zshrc файлыг нээгээд доорх шиг өөрчилнө.

plugins=(
#git
zsh-syntax-highlighting
zsh-autosuggestions
)

Theme-н хувьд надад OMZ-н default нь их таалагддаг маш энгийн гэхдээ шаардлагатай бүх юм байгаа. ZSH_THEME="robbyrussell"

GIT aliases

OMZ-н нэмэлтээс git-г идэвхгүй болгосон шалтгаан нь надад хэт нүсэр санагддаг тул өөрийн цомхон alias-г үүсгэж явдаг [link].

Login Items

Ком асахад spectacle, iterm, alfred, docker гэсэн заавал ажиллаж байх шаардлагатай апп-уудаа ачаалахаар тохируулж өгвөл орох болгондоо хэдэн апп-аа нээгээд байхгүй амар шүү дээ.

VS CODE

Sublime-с шилжиж орж ирж байгаа болохоор нарын сайн мэдэхгүй ч дараах нэмэлтүүдийг одоогоор хэрэглэж байна.

Dracula Official — Best theme everRuby — Ruby-н бүх л юм бий. Код форматыг нь заавал идэвхжүүлээрэй. Код бичих стайл байхгүй бол тун удахгүй бүх юм эмх замбараагүй болж кодоо хархад ч хэцүү санагдана... 🇲🇳Gitlens - Файл дээр ажиллаж байхад идэвхтэй мөрний ард сүүлийн commit-н мэдээллийг харуулдаг. 😭so nice.Highlight Matching Tags - HTML-тэй харьцахад хэрэг болдог.SCSS IntelliSense - Sass бичихэд их тус хүргэнэ.change-case - CONSTANT, snake_case, camelCase гээд шилжүүлэх хэрэг гараад л байдаг.Docker - Editor-с docker-оо UI-р харчихна.SVG Viewer - Ямар зураг вэ гэж харах гэж finder эсвэл browser ашиглаад байхгүй.vscode-faker - Backend бэлэн болтол эсвэл нүх бөглөхөд жинхэнэ юм шиг дата хэрэг дандаа гарна.

MYSQL

MySQL 5.8 гарсан байгаа тул brew-р mysql шууд суулгавал 5.8 сууж байгаа. Асуудал нь гараад удаагүй болохоор bug ихтэй. 5.7-г ашиглахыг илүүд үзэж байгаа тул доорхоор суулгасан.

$ brew install mysql@5.7
$ brew tap homebrew/services
$ brew services start mysql@5.7
$ brew link mysql@5.7 --force
$ mysql_secure_installation
$ mysql -u root -p

MySQL дээр ком-н хэрэглэгчийг ижил нэрээр үүсгэвэл command line-с шууд mysql гээд орж болно. Sweet

> CREATE USER 'batbayar.sukhbaatar'@'localhost';
> GRANT ALL ON *.* TO `batbayar.sukhbaatar`@`localhost`;
> FLUSH PRIVILEGES;

--

--